НИЙТЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО
- Сэтгүүлзүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллах
- Хэвлэл мэдээллийн тухай хууль болон хууль тогтоомжийг ухамсарлан зөрчихөөс сэргийлнэ
- Nuur.mn сайт нь улс төрийн болон бизнесийн хараат бус, олон ургалч, тэнцвэртэй мэдээллийг нийтэлнэ
- Сэтгүүлч, уран бүтээлчид нийт мэдээний урсгалыг тасралтгүй хангахад анхаарч ажиллана
- Сэтгүүл зүйн болон чанарын шаардлага хангаагүй материалыг сайтад нийтлүүлэхгүй байх эрхтэй.
РЕДАКЦИЙН ДОТООД ЖУРАМ
ЗОРИЛГО: Редакцийн ёс зүйг баримтлан өдөр тутмын идэвхтэй, бүтээлч, үр дүнтэй үйл ажиллагаатай байх
ХАРИУЦЛАГА:
- Өгсөн үүрэг даалгавахыг цаг тухайд чанартай биелүүлэх
- Ажлын ачаалал, нөхцлийг хүндэтгэн ажиллах
- Бэлтгэж буй контент бүрт хариуцлагатай хандаж, нийтлэхээс өмнө уншигч, үзэгчид хэрэгтэй эсэх, эх сурвалж, баримт нотолгоо үнэн эсэх, олон талын байр суурийг илэрхийлж байгааг шалгах, сэтгүүлзүйн зарчимыг баримтлан ажилласан эсэхээ нягтлах
- Нийтлэгдэж буй мэдээлэл шинэ, шуурхай, сонин байхад үргэлж анхаарна
ЁС ЗҮЙН ЗАРЧИМ:
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын гаргасан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимыг чанд мөрдөж ажиллана. Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг энэхүү ёс зүйн зарчмаар илэрхийлж байна.
- Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.
- Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.
- Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.
- Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.
- Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
- Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.
- Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
- Мэдээллийн нууц эх сувалжаа чандлан хамгаална.
- Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.