Анхаарал халамжийг илэрхийлэх тус эможи нь дараагийн долоо хоногт Facebook-ийн апп, вэбсайтаас дэлхий даяар ажиллуулах боломжтой болно. Мессенжерийн хувьд зүрх нь хөдөлгөөнгүй реакцитай байна. Гэсэн хэдий ч хэрэглэгчид зүрхийг удаан дарахад шинэ горим руу шилжих сонголтыг өгөх болно.

Царт тахлын улмаас Фэйсбүүкийн хэрэглээ дэлхий даяар ихээхэн нэмэгдэж, олон хүн гэрээсээ ажлаа хийж байгаа энэ цаг үед эможи буюу reaction нь бие биенээ гэх халуун дулаан сэтгэл, урмын үг, дэмжлэг үзүүлэх зэрэгт ашиглагдана гэж үзжээ.

Эх сурвалж: https://www.theverge.com/