"Нийслэлийн Орон сууцны корпораци" ХК-иас Түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн бодлогийн баримт бичиг, дэд хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ гэсэн шинэ хэлбэр бий болж "Буянт-Ухаа 2" 972 айлын орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалтын ажил хийгдэж байна. Дээрх орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан байна. Үүнээс харахад энэ төрлийн орон сууцны эрэлт нийгэмд маш өндөр байгаа гэдгийг илтгэж байна.

Иргэдийн хувьд нэг дор бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөр төлөх чадамж муу байна, ипотекийн зээлээр 40 саяар авсан орон сууцны үнийг 100 сая болгон төлж байгаа нь шударга бус байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлсээр байсан.

Харин "Нийслэлийн Орон сууцны корпораци" ХК иргэдийн загатнасан газар маажсан гэхэд хилсдэхгүй. Учир нь сар бүр тогтмол орлоготой иргэдийн хувьд ямар нэгэн хүү төлөхгүйгээр ипотекийн зээлээс 2 дахин бага хугацаанд хүүгүйгээр сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх нь хамгийн тохиромжтой боломжтой сонголт юм.
"Нийслэлийн Орон сууцны корпораци" ХК захирал Б.Сүхбаатар манай байгууллага Түрээсийн олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ гэсэн энэ хэлбэрийг нэвтрүүлэхээр шат дараатай олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ удаагийн цахим бүртгэлээс энэ салбар эрэлт ямар байгааг харж болно. Цаашид барилгын салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэдэгээ илэрхийлж байсан билээ.

Тэгвэл барилгын компаниуд орон сууцаа түрээслээд өмчлөх хэлбэр лүү шилжиж байна. Жишээлбэл "Бармон" ХХК Дэнжийн 1000 орчимд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслүүлээд өмчлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо "Шинэ үе констракшн" ХХК-ийн "Санни Сайд апартмент" урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хуримтлуулж чадсан иргэдэд 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх, "Оч-Үжин" ХХК-ийн "Би-ван" /B-оne/ орон сууцны хорооллын 60 айлын орон сууцыг 3 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Төр бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж хувийн хэвшил ч мөн түүнийг дэмжин ажиллаж байгаад иргэд сайшаалтай хандаж байна.
Түрээсийн байранд сар бүр мөнгө төлж байхаас өөрийн байртай болоод сардаа төлбөрөө төлж байвал амар тайван амьдрах юмсан. Дэмжиж байна энэ санааг
aaaaaaa