Монголын техник хангамжийн салбарын мэргэжилтнүүдийг танилцуулах, тэднийг хооронд нь нэгтгэж, хүрээлэл үүсгэх зорилготой "Meet the makers #4: Бүтээгчдийн уулзалт" арга хэмжээг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар "Бийлог техноложиес" ХХК-тай хамтран зохион байгуулна. Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ "Техник хангамжийн боломж" сэдвийн дор арванхоёрдугаар сарын 4-ний 15:00 цагаас Улаанбаатар инновацын төвд болно.

Энэхүү уулзалтын үеэр "Уул уурхайн салбарт IoT-ийн боломж", "iBolit-IoT-д суурилсан эрүүл мэндийн хяналтын системийг хэрхэн хийсэн туршлага", "GerTent - үйлдвэрлэлийн загвар гаргасан туршлага", "Техник хангамжийн салбарт ажиллаж буй туршлага" зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлэхийн зэрэгцээ шинээр гарч буй техник хангамжийн бүтээгдэхүүний талаар саналаа солилцох, харилцаа холбоогоо тэлэх, бусдаасаа суралцаж, туршлагаа хуваалцах боломжийг мэргэжилтнүүдэд олгох юм.

Түүнчлэн та өөрт хэрэггүй техник хангамжийн зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь хямд үнээр зарах, мөн хоорондоо ч солилцох боломжтой юм.
"Meet the Makers #4: Бүтээгчдийн уулзалт"-д https://forms.gle/CgDVEVMv8enSGxMJ8 холбоосоор бүртгүүлээрэй.
НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР