Украины эрчим хүчний байгууламжид Оросын арми пуужингаар халдсанаар олон сая хүн тоггүй болсон. Байшин нь тоггүй болсон хүмүүс гэрээ халаах гэж байхдаа аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас амиа алджээ. Тодруулбал, сүүлийн 24 цагийн дотор есөн хүн галд өртөн амиа алдсаныг Украины онцгой байдлын албанаас Лхагва гаригт мэдээлжээ.

Украинчууд гэр байшиндаа цахилгаан үүсгүүр, лаа, хийн баллон ашиглах нь ихэсч байгаа тул түймрийн тоо ч нэмэгдсэн байна. Сүүлийн өдөр л гэхэд Украинд 131 түймэр гарсны 106 нь орон сууцны байшинд гарсан. Есөн хүн нас барснаас гадна найман хүн шархаджээ.