Сирийн хойд хэсэгт барилгын нурангид хавчуулагдсан хоёр хүүхдийг газар хөдлөлтөд гэр нь нурснаас 36 цагийн дараа аварч гаргажээ. Дүүгийнхээ толгойг биеэрээ хамгаалан доошоо харж хэвтэх бяцхан охин аврагчдыг хараад амь гуйн орилсон байна. Тэрбээр "Биднийг эндээс гаргаач? Би хүссэн болгоныг чинь хийе. Би таны боол чинь болъё" гэж хэлэх нь зүрх зүсэм. Хариуд нь аврагчид "Үгүй дээ, Чи тэгэх хэрэггүй гээд татан гаргасан байна. Охины нэрийг Мариам гэдэг бөгөөд дүүтэйгээ хамт орныхоо дор дарагдсан мэт байжээ. Дүүг нь Илааф гэдэг бөгөөд "хамгаалагч" гэсэн утгатай ислам нэр аж.

Эх сурвалж: SKY NEWS, FOX NEWS, REUTERS