Нийслэлийн засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар хэрхэн газар олгосон талаарх 20 жилийн /2000.01.01-2020.12.31/ түүх-баримт shilen.gov.mn сайтад ил тод боллоо.Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох газар эзэмших, ашиглах эрх олгосон 14876,
эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6291,
эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8482,
эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7134 мөр нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод байршуулав.Хэнд, ямар зориулалтаар аль байршилд хэдэн м.кв газар олгосон, эзэмших, ашиглах эрх сунгасан, шилжүүлсэн, өөрчилсөн мэдээллийг он цагийн дараалалтай нь байршуулсан. Та газар эзэмшигч, ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн нэр, нэгж талбарын дугаар, хэмжээ, төлбөр төлөлт, хугацаагаар нь хайлт хийх боломжтой. Нийслэлийн засаг даргын 2021 оны эхний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд газар олгосон мэдээллийг ойрын өдрүүдэд ил тод болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг он цагийн дарааллаар нь гаргасан мэдээллийг нээлттэй болгохоор бэлтгэж байгаа юм.
НЭР, РЕГИСТРИЙН ДУГААРААР НЬ ХАЙВАЛ БҮХ МЭДЭЭЛЭЛ НЭГ ДОР ГАРЧ ИРНЭ Shilen.gov.mn-ий нүүр хуудсанд хуулийн этгээдийн оноосон нэр, эсвэл регистрийн дугаараар хайвал системд нийтлэгдсэн хамааралтай бүх мэдээлэл нь нэг дор гарч ирдэг боллоо. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хэн бэ? гэдэг нь ч өнөөдрөөс эхлэн хэрэглэгч Танд шууд харагдана. Иргэд төрийн үйл ажиллагаанд шууд хараа хяналт тогтооход хөтөч туслагч нь байлгахзорилгоор нийтийн мэдээллийн нэгдсэн платформ shilen.gov.mn цахим хуудсыг тогтмол хөгжүүлж байна.
ШИЛЭН ИНДЕКС: ГОВЬ-АЛТАЙН ЗДТГ "ХААЛТТАЙ", ДҮҮРГҮҮД ХОЙРГО БАЙНА Яамдын дундаж үзүүлэлт 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 93%-тай, өмнөх долоо хоногоос ялимгүй буюу 1%-иар өссөн байна. ЭЗХЯ, Сангийн яам, ЗТХЯ тус тус 100%-тай байгаа бол ЭМЯ 75%, БХЯ 71%-ийн дундач үзүүлэлт авчээ. Агентлагуудын дундаж үзүүлэлт 2023 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн байдлаар 65.41%-тай байсан бол 70.34%-д хүрч, 4.9%-иар өслөө. Татварын ерөнхий газар 100%-иар агентлагуудаа тэргүүлсэн хэвээр байна. Аймгийн ЗДТГ-уудын дундаж үзүүлэлт 56.84%-тай болж, бага зэрэг буюу 2.43%-иар өслөө. Орхон 92%-иар тэргүүлсэн бол Говь-Алтай аймаг ердөө 28% авч, хамгийн "хаалттай" ЗДТГ болов.
ДҮҮРГҮҮДИЙН УДИРДЛАГА ИЛ ТОД БАЙДАЛД ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА Дүүргүүдийн дундаж үзүүлэлт өнгөрсөн 7 хоногийн 58%-иасаа огт өөрчлөгдсөнгүй. Ерөнхий сайд албан даалгавар гаргаж, ил тод ажиллахыг ажиллахыг үүрэг болгосныг мэдээлэл хариуцагчдад сануулж байна. 6-р сарын 1-ний дотор хуульчлан заасан бүх мэдээллээ ил болгохгүй бол зохих хариуцлага оногдуулах, шаардлагатай бол АТГ-т шилжүүлэхийг анхааруулъя.
"SHILEN.GOV.MN" СИСТЕМД 1,567,338 ХАНДАЛТ БҮРТГЭГДЛЭЭ "Shilen.gov.mn" 3 дугаар сарын 27-нд нээгдсэнээс хойш нийт 1,567,338 удаагийн хандалт бүртгэгдэж, 113,740 мөр өгөгдөл мэдээллийн санд байршлаа.
4 ТУСГАЙ САН, ДҮҮРГҮҮДИЙН ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛЛОО
“Шил” ажиллагааны хүрээнд shilen.gov.mn системд өнөөдрийн байдлаар нэмж 4 тусгай сангийн мэдээллийг ил тод байршуулав. Үүнд:• Бүх нийтийн үйлчилгээний үүргийн...